Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тиймээс түүхэн хүмүүний нэрийг авсан хүн Монгол Улсад хэд байгааг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос тодруулснаа хүргэе.
- Чингисхаан нэртэй хүн Монгол Улсад гурав бүртгэгджээ
- Чингис нэртэй хүн 710 бий
- Тэмүүжин нэртэй хүн хамгийн олон буюу 8 547 байдаг аж.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 онд энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгож, бүх нийтээр тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган, төрт ёс, түүх соёлоо судалж, хойч үедээ өвлүүлж, дэлхий дахинд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, УИХ хүндэтгэлийн чуулганаа хийж, чансаа өндөр хүчит 128 бөхөө барилдуулдаг.
Сэтгэгдэл үлдээх