Жюү жицүгийн Азийн аваргаас гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

Ц.Чимэдцэеэ
2024-05-06

АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 2-9-ний өдрүүдэд насанд хүрэгчдийн жюү жицү бөхийн найм дахь удаагийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Монгол Улсын насанд хүрэгчдийн баг тамирчид Азийн аваргаас гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Энэ удаагийн Азийн аваргад 31 орны 1500 тамирчин насанд хүрэгч, “U16”, “U18”, “U21” ангилалд зургаан өдөр таван дэвжээ дээр өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe