Засгийн газар лхагва гараг бүр хуралдаж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргаснаа нийтэд танилцуулдаг. Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тухайлбал,
- Шинэ цагийн малчин үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөө батлах тухай
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл
- Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Транс - Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр нэмэлт өөрчлөлт
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт зэрэг 20 асуудал хэлэлцэж байна.
Сэтгэгдэл үлдээх