Иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100.000 иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны тавдугаар сараас эхлэн боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн тул Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргасан.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Манай улсын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул ийнхүү татвараас чөлөөлөх шаардлагатай байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх