“Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-аас аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцууллаа. Өрсөлдөх чадвараар сүүлийн хоёр жил тэргүүлсэн Дорноговь аймаг нэг байраар ухарч, Орхон аймагт гүйцэгдсэн байна.
Гуравдугаарт Дархан-Уул аймгийн үнэлгээ өмнөх оныхтой харьцуулахад 9 оноогоор өсөж, институтийн тогтолцоо, бизнесийн эрх зүй, боловсрол соёлын үзүүлэлт дээшилсэн. Дөрөвдүгээрт Өмнөгөговь аймаг өмнөх оныхтой харьцуулахад 3.5 оноо буурч, институтийн тогтолцоо суларсан. Тавдугаарт Говьсүмбэр эрэмбэлэгдэв.
Бизнесийн үр ашиг сул гэсэн нийтлэг үнэлгээгээр Дундговь, Завхан, Говь-Алтай аймаг сүүл мушгижээ.
Судалгааны үнэлгээ үндсэн 4 бүлэгт хуваагдах ба нийт 181 үзүүлэлттэйгээс 76 санал асуулгыг аймгуудын бизнес эрхлэгчдээс авсан.
Эдийн засгийн тамир тэнхээгээр нэгдүгээрт Дорноговь, хоёрдугаарт Өмнөговь, хамгийн сүүлд Завхан, Дундговь эрэмбэлэгдэв.
Засаглалын үр ашгаар нэгдүгээрт Орхон, хоёрдугаарт Дорноговь, хамгийн сүүлд Завхан, Дундговь эрэмбэлэгдэв.
Бизнесийн үр ашгаар нэгдүгээрт Дархан-Уул, хоёрдугаарт Орхон, хамгийн сүүлд Булган, Говь-Алтай эрэмбэлэгдэв.
Дэд бүтцээр нэгдүгээрт Орхон, хоёрдугаарт Дорноговь, хамгийн сүүлд Говь-Алтай, Архангай эрэмбэлэгдэв.
Өрсөлдөх чадварын үзүүлэлт өмнөх онтой харьцуулахад 12 аймагт өсөж, 9 аймагт буурав.
Эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг өссөн гэх нийтлэг үзүүлэлт дараах аймгуудад хамгийн өндөр оноогоор өссөн.
Эдийн засгийн үзүүлэлтээр Завхан 9 оноо, засаглалын үзүүлэлтээр Говь-Алтай 12 оноо тус тус буурав.
Уг судалгааг 2012 оноос хойш тасралтгүй хийж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх