“Мөнх тэнгэрийн бичиг”-ийг тольдоорой

.Graph
2026-11-11

Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэн  нээлтээ хийв. Улмаар шилдэг уран бичээч, оролцогчдод шагнал гардуулжээ.

Энэ удаагийн үзэсгэлэнг орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Уралдаанд Монгол Улс, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 200 гаруй уран бичээч, багш, сурагчид бүтээлээ ирүүлснээс оролцогчдын ур чадвар, бүтээлийн чанар жилээс жилд дээшилж байгааг шүүгчид онцоллоо.

Үндэсний бичиг соёлын дархлааг бэхжүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой уг үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" танхимд энэ сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe