Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслүүд батлагдсанаар:
Авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өш хонзон, дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд зөвхөн гэрч, хохирогчийг хамгаалах бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагч, тэдгээрийн гэр бүлийг гэмт халдлага, аюул, заналхийллээс хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах нэгдсэн тогтолцоо, механизмыг бүрдүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх