Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг УИХ дахин хэлэлцэнэ

.Graph
2026-11-11

Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэн санал хураасан ч дэмжигдээгүй юм. 

Ирцэндээ орчихоод гараад явчихсан 39 гишүүний санал эсрэг тооцогдсоноор Т.Жамбаажамцыг чөлөөлөх санал унаж, “дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэдэг шиг явдал болжээ.

Тэгвэл маргаашийн УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын товд СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал багтсан байна. Өмнө нь дэмжигдээгүй асуудлыг ийнхүү дахин оруулж ирж байгаа нь ямар учиртайг УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаас тодруулахад УИХ-ын тухай хуульд зааснаар “чөлөөлөх асуудлыг дэмжээгүй тохиолдолд уг саналыг дахин оруулна” гэсэн заалтын дагуу явагдаж байгаа гэлээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe