Х.Болдсүх Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга боллоо

О.Пүрэвсүрэн
2024-05-06 55

Монгол тамирчин Х.Болдсүх Солонгосын дээд лигийн аварга багийн бүрэлдэхүүнд багтаж, бүх оддын 3 онооны шидэлтийн аварга, Лигийн аваргын цом өргөлөө.

Солонгосын сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цувралын 5 дахь тоглолт өчигдөр Suwon KT Arena-д болж, KCC Egis баг Сувон КТ багийг 88:70 харьцаатай илт илүүрхэн ялалт байгуулсан.

Ийнхүү Х.Болдсүхийн тоглодог KCC Egis баг аваргын төлөөх цувралд 4 хожил, 1 хожигдолтойгоор илүүрхэж, 2023-2024 оны улирлын аварга болжээ.

Энэ баг 2010-2011 оны улирлаас хойш 13 жилийн дараа лигийн тэргүүлэгч байдлаа сэргээж, 6 дахь удаагаа аваргын цомыг атгав.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe