Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар арваннэгдүгээр сарын 13-нд ( АНУ-ын цагаар баруун эргийн цагаар 16:30-аас) буюу баасан гарагт Техас мужийн Эль Пасо хотын "County Coliseum" ордонд мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа хийх гэж байна.
Э.Цэндбаатар нь мэргэжлийн рингэнд 15 хожилтой(6 КО) буюу нэг ч хожигдолгүй амжилттай тамирчин юм.
Түүний өрсөлдөгч нь Тажикистаны 31 настай боксчин Мухаммад Якубов юм. Тэрээр 130 паунд буюу 58,9 кг-ийн жинд "WBC USA" аваргын бүсийг эзэмшдэг билээ.
31 настай Якубов мэргэжлийн рингэнд 25 тулаан хийхдээ 23-д нь ялж(12 КО), нэг тэнцэж, нэг хожигдсон амжилттай. Мөн WBC-ийн дэлхийн чансаанд жиндээ эрэмбэлэгддэг WBC, IBF, WBO гурван холбооны аваргын бүсийг эзэмшиж буй тамирчин юм.
Эх сурвалж: Tuvshee Tavantsagarig
Сэтгэгдэл үлдээх
Galzuu bogsichi
Hantushig
Дэмжих үү?
0 0Ok
Baagii
Дэмжих үү?
2 1