Хилийн цэргийн 0222 дугаар салбар байнгын цахилгаантай боллоо

.Graph
2026-11-13

Монгол Улсын алслагдсан хилийн заставууд төвлөрсөн эрчим хүчний шугамаас хол байрладаг тул нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуур болон дизель генераторын хосолмол системээр цахилгаан эрчим хүчээ хангадаг.  Тэгвэл Говь-Алтай аймаг дахь Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн 0222 дугаар салбарыг төвлөрсөн цахилгаан эрчим хүчний системд холбогдож, ашиглалтад орууллаа.

Хязгаар нутагт ажиллаж, амьдарч байгаа хилчдэд тулгарч байсан хамгийн том асуудал ийнхүү шийдвэрлэгдсэнээр тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцөл сайжрах эхлэл боллоо. Цаашлаад тус салбарын цахилгаан эрчим хүчний найдвартай хангамж бүрдэж, хилчдийн улсын хил хамгаалалтын дэд бүтэц, албаны бэлэн байдал, үйл ажиллагааны найдвартай байдал дээшлэх юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe