Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цаг агаарын АЮУЛТАЙ үзэгдэл болно

.Graph
2026-11-16

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдана хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Тиймээс та бүхэн хол замд гарах, малдаа явах бол дараах зөвлөмжийг дагана уу. 

  • Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, хол, ойрын замд зорчихдоо цаг агаар, замын нөхцөл байдлыг урьдчилан шалгах;
  • Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах үед шаардлагагүй бол замд гарахгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, хүнсээ бэлтгэх;
  • Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо, нөмөр нөөлөгтэй газрыг бэлтгэх
  • Хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэх тул автомашины хурдыг тохируулж, хоорондын зайг баримтлан, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe