“Интеллигент Технологи” компани үндэсний хэмжээний IoT сүлжээг нэвтрүүллээ

.Graph
2026-11-16

“Интеллигент Технологи” компани Монгол Улсад IoT буюу “Юмсын интернэт”-ийн технологийг хөгжүүлж, үндэсний сүлжээ байгууллаа. Тус компани нь “Юмсын интернэт”-ийн технологийг Монголд анх удаа 2019 онд нэвтрүүлснээсээ хойш тасралтгүй хөгжүүлж, Улаанбаатар хотын 7 дүүрэг, орон нутгийн 6 аймагт IoT сүлжээгээрээ дамжуулан 180 мянга гаруй төхөөрөмжтэй холбогдон үйлчилгээ үзүүлж байна. “Интеллигент Технологи” компани төхөөрөмж, сүлжээ, хяналтын программ хангамж бүхий цогц шийдлийг ийнхүү хөгжүүлжээ.

 

“Интеллигент Технологи” компанийн үйл ажиллагаа болон “Интюм” брэндийн талаар

“Интеллигент Технологи” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бат-Оргил

“Өнөөдөр “Интеллигент Технологи” компани Монгол Улсад үндэсний хэмжээний IoT буюу юмсын интернэтийн сүлжээг байгууллаа. Дэлхий даяар одоогийн байдлаар 21 тэрбум төхөөрөмж IoT сүлжээнд холбогдон ажиллаж байна. Улсын хэмжээнд манай сүлжээнд 180 мянган төхөөрөмж холбогдоод байна. Энэ бол бидний хийсэн ажил. Үндсэндээ бол газрын сүлжээ ийнхүү ашиглалтад орж байна. Бидний дараагийн хэрэгжүүлсэн ажил бол Францын “Kineis” компанитай хамтран хиймэл дагуулын IoT технологийг Монгол Улсдаа нэвтрүүлсэн явдал юм. Хиймэл дагуулын газрын станцыг Увс аймагт байгуулж, сансрын хиймэл дагуултай холбогдсон байгаа. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрээс тоног төхөөрөмжийг хянаж, удирдах боломж бүрдлээ. Газрын IoT сүлжээ болон Сансрын IoT сүлжээ байгуулагдсанаар Hybrid IoT сүлжээ бий болох юм. Hybrid Iot сүлжээтэй улс дэлхийд тийм ч олон байдаггүй.

Мөн манай компани сүлжээнд холбогддог тоног төхөөрөмжүүдийг өөрсдөө зохион бүтээж байна. Дээрх төхөөрөмжүүд нь “Internet Of Things” буюу “Юмсын интернэт”-ийн сүлжээг ашиглаж бага зардал, бага эрчим хүчээр бодит цагийн горимд мэдээллийг дамжуулдгаараа онцлог юм"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe