-Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол!-
Хотын экс дарга Х.Нямбаатар албаа өгөөд Канад руу дүрвэсэн. Улмаар бямба гараг бүр лайв хийж, мэдээлэл хийдэг “албатай” болсон. Өнгөрсөн бямба гарагт ээлжит мэдээллээ өгсөн. Улмаар нэр бүхий дарга нарын авлигын мөнгийг 0079 УБЧ, 0047 УНЧ улсын дугаартай автомашинаар А.Амундра зөөдөг байсан гэв.
Тэгвэл дээрх асуудалд нэр холбогдсон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хариу тайлбар гаргажээ.
Тэрбээр өөрийн нүүр номдоо:
“Х.Нямбаатар “Ямар ч баримтгүйгээр, хэдэн зураг, бичиг эвлүүлж харуулан Хууль зүйн дэд сайд 10 сая ам.доллар авсан гэж гүтгэснийг нь хараад энэ хүн бол ямар ч ёс суртахуунгүй, хэнийг ч, яаж ч мэдэх, хулгай зэлгий юу ч хийж чадах хүн гэдэгт хувь хүний дотоод итгэл үнэмшлийн хувьд бат итгэлээ. Нэг ч нотлох баримт хараагүй, нягтлан шалгаагүй байж нотлох баримт гэж зураг эвлүүлэн, чавганцын яриа багцаагаар ярьдаг хуульч гэж хаана ч байхгүй ээ. Хэрэв тэгж ярьж байвал тэр хүн хуульч биш!
Х.Нямбаатар бол 2016-2026 оны 5 сар хүртэлх 10 жилийн хугацаанд Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан 10 улс төрчийн нэг! Өөрийнх нь яриад байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил баригдаж эхлэн, ашиглалтад орсон 2020-2023 онд үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 оны 10 сард хотын дарга болоод өнөөдөр гэнэт ухаарсан мэт буруутгаад байгаа Бодь компанитай түмэнд ил байгаагаар лав л 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн захирлын дэргэд нь шахуу ажиллаж байсан Т.Даваадалай гэж нам, улс төрд хэн ч танихгүй залууг гэнэт Хотын намын хорооноос нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, дэд бүтэц, төсөв, санхүү хариуцсан өөрийн орлогчоор томилсон. Өнөөдөр түүний дэмжсэн, хамтарсан ойр тойрныхон нь үндэслэлгүй хөрөнгөжиж, авлигын хэрэгт шалгагдан, эхнээсээ шүүхэд шилжиж байна!
Гэтэл би тэр үед буюу 2019-2021 онд хувийн хэвшилд, их сургуульд ажиллаж, төрөө авлигачдаас цэвэрлэхээр намаас гарч “Авлигын хана хэрмийг нураая” гэсэн уриатай 2020 онд сонгуульд хүртэл нэр дэвшиж явлаа. 10 сая ам.доллар гэдэг асар их мөнгө! Яаж сэтгэхээрээ дугаар хорооны иргэнд тэр их мөнгийг өгнө гэж сэтгэдэг байна!? Арай өөрийнх нь авдаг хэмжээ биш биз!? Авлигачид үнэхээр мөнгөний баримжаа алдаж, өөрийнхөө ярьдаг, хэрэглэдэг, үрдэг хэмжээгээр ярьдаг болжээ.
Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол! Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл. Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол!” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл үлдээх
Бодь тэр үед гишүүн ч биш , ямар ч эрх мэдэлгүй байсан Б.Энхбаяр, Мөнх эрдэнэ нарт яах гэж сая саяаар $ өгөөд хамгийн их эрх мэдэлтэй ОЭ, АБ, Нянба нарт яагаад юу ч хялайлгаагүй юм бол. Би л гайхаад
Дорж
Дэмжих үү?
1 0