Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний талаарх 3 баримт

.Graph
2026-11-16

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөө жил тохиож байна. Түүний дурсгалын хөшөөний талаар архивын баримтад ийн тэмдэглэгдэн үлджээ.

1956 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 50 жилийн ойг тохиолдуулан дурсгалын хөшөөг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол ёсоор байгуулахаар хөшөөний суурийг анх Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв Зөвлөлийн ордны дэргэдэх талбарт “Дашдоржийн Нацагдоржийн дурсгалын хөшөө энд босно” гэсэн үгтэй суурь чулууг талбарт тавьж, 1957 онд хөшөөг босгохоор төлөвлөсөн байна.

Гэвч тус хөшөөг 1966 онд буюу Д.Нацагдоржийн мэндэлсний 60 насны ойгоор Үндэсний соёл амралтын хүрээлэнд уран барималч Л.Махбалын зураг төслөөр босгожээ.  Харин 2013 оны НИТХ-ын Тэргүүлэгчдийн 103 дугаар тогтоолоор энэхүү хөшөөг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс Улаанбаатар зочид буудлын өмнө талбайд буюу В.И.Лениний хөшөөний суурин дээр байрлуулжээ.

  1. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн дурсгалын хөшөөг БНМАУ-ын СнЗ-ийн 1956 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 581 дүгээр тогтоолоор байгуулахаар тогтжээ.
  2. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1976 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 238 дугаар зарлигаар Төв аймгийн Баяндэлгэр сумын 8-н жилийн дунд сургуулийг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон.
  3. Д.Нацагдоржийн дурсгалын хөшөө. Үндэсний соёл, амралтын хүрээлэн.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe