FIBA 3x3 Зайсан Дэлхийн Их Дуулга 2026 (FIBA 3x3 World Tour Zaisan 2026) тэмцээн энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Нидерландын “Amsterdam RABOBANK” баг аваргын төлөө Хятадын DeQing багийг 21:15 харьцаагаар хожиж, энэ улирлын гурав дахь Дэлхийн Их Дуулгын түрүүгээ хүртэж, 40,000 ам.долларын эзэн боллоо. Монгол Улсын баг тус тэмцээнд дөрөвдүгээр байранд орж, 16,000 ам.долларын шагнал хүртлээ.
Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдсөнөөс дараах дөрвөн баг шалгарчээ.
- “Amsterdam RABOBANK”
- “DeQing”
- “Liman”
- “Ulaanbaatar MMC Energy”
Үнэ цэнтэй тоглогчоор “Amsterdam RABOBANK” багийн тоглогч Worthy de Jong тодорчээ. Тэрбээр нийт 38 оноо авч, 6 удаа хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл үлдээх