Нийслэлийн ДЦС-уудын нүүрсийг шинэ төмөр замаар тээвэрлэнэ

.Graph
2026-11-16

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн шинэ төмөр зам нь 2026 оны аравдугаар сарын 11-нд албан ёсоор ашиглалтад орсон. Тэгвэл Багахангай-Хөшигийн хөндий-Толгойт чиглэлийн шинэ төмөр замаар 2026 оны арванэгдүгээр сарын 20-ноос нийслэлийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэж эхэлнэ.

Ингэснээр Улаанбаатар хотын төвөөр дайран өнгөрдөг төмөр замын ачааллыг бууруулж, өвлийн ид оргил ачааллын үед станцуудыг нүүрсээр тасралтгүй хангах, иргэдийг дулаан цахилгаанаар тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлж ажиллана. Энэхүү төмөр зам нь Багахангай дүүрэг дахь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаар дамжин “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Эмээлт өртөөнд холбогдсон билээ.

Энэ замаар III зэрэглэлийн ачаа тээвэр, зорчигч тээврийн зориулалттай бөгөөд гол замын урт 127,1 км, дэлгэмэл урт нь 177,4 км юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe