“Ebenezer” кино 42 сая ам.долларын орлогоор Box Office-ийг тэргүүллээ

.Graph
2026-11-16

Холливудын алдарт жүжигчин Жонни Деппийн гол дүрд нь тоглосон “Ebenezer” кино нээлтийн долоо хоногтоо Хойд Америкийн 3,535 кино театраас 19 сая ам.долларын орлого олж, Box office-ийг тэргүүлэв. 

Түүнчлэн тус кино олон улсын 63 зах зээлээс 23 сая ам.долларын орлого олсноор дэлхийн нээлтийн орлого нь 42 сая ам.долларт хүрчээ.

“Ebenezer” киног Английн зохиолч Чарльз Диккенсийн 1843 онд хэвлүүлсэн алдарт “A Christmas Carol” зохиолоос сэдэвлэсэн юм. Үзэгчдийн санал асуулгаар кино үзсэн хүмүүсийн 51 хувь нь Жонни Деппийн оролцоог үзэх шалтгаанаа болгосон бол 65 хувь нь киног бусдад санал болгоно гэж хариулсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe