3х3 мэргэжлийн лигийн эхний тэмцээнд түрүүлсэн Завхан Saincsore баг БНСУ-ыг зорилоо

О.Пүрэвсүрэн
2024-05-08

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо FIBA 3х3-тай хамтран анх удаа “MGL 3x3 Pro League” тэмцээнийг зохион байгуулж байна.

“3х3 Pro League”-ийн Stop 1-д түрүүлж “Hongcheon challenger”-т оролцох эрхээ авсан “Завхан Saincsore” багийн тамирчид болох Э.Цэрэнбаатар, Н.Батбаяр, Н.Ганбаатар, Б.Энхсайхан нар Солонгос улсыг зорилоо. 

“Hongcheon challenger” тэмцээн нь тавдугаар сарын 11-нд БНСУ-ын Хончеон хотод зохиогдох хуваарьтай байна. 

Тэмцээн нийт найман “stop”-той бөгөөд “stop” тус бүрт түрүүлсэн баг "FIBA 3х3 Challenger"-үүдэд оролцох юм. “Challenger”-т  оролцох зардалыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос гаргана.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe