Монголд алт арилжаалах АТМ машин нэвтрүүлжээ

.Graph
2026-11-18

“Файн Голд” (Fine Gold) компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Түвшинтөр Монголын хөрөнгө оруулалтын форумаас 10 саяын хөрөнгө оруулалт татаж, алт арилжаалах хоёр киоск машиныг Монголд нутагшуулж буйгаа онцоллоо.

Тэрбээр:

“Бид түүхий алт худалдан авч, боловсруулан шижир алт болгож, киоск буюу АТМ машинаар дамжуулан иргэдэд арилжиж байна. Сингапурт алтыг худалдан авах, хадгалах, арилжаалах тогтолцоо хөгжиж, алт нь хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсон байдаг. Иргэд биет алт худалдан авахаас гадна аппликейшн ашиглан граммын бутархай хэмжээгээр ч алт худалдан авах боломжтой.

Олон улсад алтыг өвлүүлэх, бэлэглэх, хөрөнгө оруулалт хийх хэрэгсэл болгон ашиглах соёл хэдийн нэвтэрсэн.Биет алт худалдан авах сонирхолтой иргэдийн алтыг бид хадгалах боломжтой бөгөөд олон улсын давхар даатгалаар баталгаажуулсан” хэмээн ярилаа.

Ийнхүү иргэд заавал их хэмжээний хөрөнгө шаардахгүйгээр өөрийн санхүүгийн боломжид тохируулан алт худалдан авч, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe