NVIDIA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал асан Женсен Хуантай холбоотой дуулиан сүүлийн хоёр долоо хоног интернетийн анхаарлын төвд байлаа.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сарын 29-нд “The New York Times” сонинд АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятад улсын иргэн Алиса Хуанг гэх эмэгтэйг Бээжингийн тагнуул байж болзошгүй гэж үзэж байгаа тухай мэдээлсэн юм. Тус эмэгтэй Женсен Хуантай ойр дотно харилцаатай байсан аж.
Улмаар арваннэгдүгээр сарын 8-нд Женсен Хуан NVIDIA-ийн ажилтнуудад илгээсэн захидалдаа эхнэртээ үнэнч бус байснаа хүлээн зөвшөөрч, гэр бүл болон хамт олноосоо уучлал хүссэн юм. Үүнээс дөрөв хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 12-нд NVIDIA түүнийг ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүний албан тушаалаасаа огцорсныг албан ёсоор зарласан юм.
Энэ үйл явдлын дараа компанийн хувьцааны ханш буурч, Женсен Хуаны хөрөнгө ч мэдэгдэхүйц хэмжээгээр багасжээ.
“Forbes” сэтгүүлийн энэ сарын 16-ны мэдээлснээр түүний цэвэр хөрөнгө 135.8 тэрбум ам.доллар болж, өмнөх долоо хоногийн даваа гарагт бүртгэгдсэн 162.2 тэрбум ам.доллароос 16.3 хувиар буурсан байна. Дуулиан гарснаас хойш ердөө дөрвөн өдрийн дотор гэхэд 19.2 тэрбум доллар буюу нийт хөрөнгийнхөө 11.84 хувийг алдсан байна.
Ингэснээр тэрбумтнуудын жагсаалтын наймдугаар байрт бичигдэж байсан Женсен Хуан 14 дүгээр байр руу ухарчээ.
Сэтгэгдэл үлдээх