Монголын үндэсний бөхийн холбооноос 2026 онд аймаг, дүүргийн баяр наадамд түрүүлсэн бөхчүүдийн дунд барилдаан зохион байгуулахаар болжээ. "Аймгийн наадмын түрүү бөхчүүд-2026" бөхийн барилдаан ирэх ням гарагт Монгол бөхийн өргөөнд болно.
Аймгийн наадамд манлайлж, түмэн олноо баясган түрүү хүртэж цол нэмсэн, хурц чимэг хүртсэн хүчтэнүүд уран мэх уралдуулж, үнэн хүчийг үзнэ. Тойргийн журмаар явагдах тус барилдааны даваа бүр хүчтэй өрсөлдөөн болно гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх