“Dignity for Altantuya” олон улсын цахим гарын үсэгт 100.000 иргэн нэгдлээ. Ингэснээр хохирогчийн аав С.Шаарийбуу НҮБ болон олон улсын байгууллагуудад хандах боломж нээгдэж буй. Тодорхой хэлбэл, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз Улсад 2006 онд онц хэрцгийгээр амиа алдсан. Ш.Алтантуяаг хөнөөсөн эл хэрэгт шударга ёсыг тогтоох, Малайзын Холбооны шүүхэд давж заалдахад энэхүү гарын үсэг том дэмжлэг болох юм.
“Dignity for Altantuya” олон улсын цахим гарын үсэг цуглуулах аяныг улстөрч Г.Занданшатар санаачилсан билээ. Хэдхэн өдрийн дотор 100.000 иргэний гарын цугларч НҮБ болон олон улсын байгууллагуудад хандах боломжтой боллоо. Охиныхоо үхлийн шалтгааныг үнэнийг тогтоолгохоор шударга ёсны төлөө 21 жил тэмцэж буй С.Шаарийбуу 2022 онд Малайзын шүүхэд анх удаа ялалт байгуулж, тус улсын Засгийн газар нөхөн төлбөр олгохоор болсон ч шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгоод байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх