Б.Түвшин: Ерөнхийлөгч шинэ соёл тогтоолоо

.Graph
2026-11-19

Ардчилсан намынхан “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв. Хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл өглөө. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АН-ын шаардлагыг хүлээж авч, албаа өгсөнд баяртай байна. Энэ бол улстөрийн шинэ соёл. Гэхдээ нөгөө талдаа албаа өгөөд намын дарга болох, улстөрд эргэж ирэх заль мэх байх вий хэмээх болгоомжлол байна” хэмээлээ. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхийлөгч байсан хүн буухаараа эргээд намаа авах гэж эхэлдэг. АН, МАН аль алинд нь энэ оролдлого байсан. Үүнийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн албыг тэхийн зогсоол болгох хэрэгтэй. Сүүлийн дөрвөн Ерөнхийлөгч улстөрийн хамгийн өндөр албанаасаа буугаад хулгайч болохыг харлаа. Тиймээс Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа УИХ-ын гишүүн байж болохгүй, аль нэг улс төрийн намын дарга байж болохгүй, төрийн өмчит компанийн захирал байж болохгүй, ТУЗ-д орж болохгүй. Үүний тулд хуулийн төсөл боловсруулсан. Үүнийг яаралтай батлах ёстой” хэмээн мэдээллээ.

АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ерөнхийлөгчийн хөрөнгөө шударгаар шалгуул гэсэн. АТГ-аас маргааш нь Ерөнхийлөгчийн хөрөнгийг шалгасан но-гүй л гэсэн. Энэ бол жүжиг.  Үүнд хэн ч итгэхгүй.  Эрх баригчдын халаасанд байгаа хуулийнхан тэднийг шударгаар шалгана гэдэгт итгэхгүй" гэв.

Мөн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх явцыг нарийн журамлах хэрэгтэй. АН өмнө нь Ерөнхийлөгч эзгүй үед УИХ-ын дарга орловол намаасаа татгалзах ёстой гэдэг шаардлагыг тавьж байсан. Асуудлыг бид жилийн өмнөөс харж байсан. МАН чи их, би бага хулгайллаа гэж хэрэлддэг боллоо. Үүнийг сөрөг хүчин болиулж, шударга ёс тогтоохын төлөө ажиллана. Хуулийн байгууллагын толгойд хэний томилсон хүн байгааг та бүхэн бодох хэрэгтэй гэсэн юм.  Одоо УИХ-ыг хэн даргалах вэ гэдэг асуудлыг нарийн журамлах хэрэгтэй. Дэд дарга нар удирдах боломжтой. Гэтэл тэр журамласан хууль нь алга хэмээсэн юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe