ХЭҮК: Төр хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахыг зөвшөөрөхгүй

.Graph
2026-11-19

"Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэх хувь хүн, төрийн байгууллага  олон байна. У.Отгонбаяр, Ц.Даваасүрэн нарын нэр бүхий УИХ-ын гишүүд уг хуулийг төслийг санаачилжээ. Монгол Улсын Засгийн газар хууль санаачлагчдад хандаж, дээрх хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй хэмээх хариу өгсөн. Харамсалтай уг хууль ногоон гэрлээр УИХ-д орж ирэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өчигдөр хэлэлцэж дэмжжээ.

 Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдэл гаргалаа.  Мэдэгдэлд “Төр хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж, хамгаалах үүрэгтэй. Иймд Хүний эрхийн Үндэсний Комисс хуулийн төслийг дэмжихгүй байгаа тул үндэслэл бүхий саналыг 2026.11.16-ны өдрийн 01/2131 тоот албан бичгээр хууль санаачлагчид болон Хүний эрхийн дэд хороонд хүргүүллээ” хэмээжээ.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг эсэргүүцэгчдийн нэг. Тэрбээр өнөөдөр Ц.Даваасүрэн, У.Отгонбаяр нарын хууль санаачлагчдыг мэтгэлцээнд урин дууджээ. Харамсалтай нь хуулийн төсөл санаачлагчид мэтгэлцээнд ирсэнгүй. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe