Булган аймгийн Засаг даргыг огцруулах саналыг Ерөнхий сайд татгалзаж, буцаалаа

.Graph
2026-11-19

Булган аймгийн ИТХ энэ сарын 11-нд хуралдаж, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахаар Ерөнхий сайдад уламжлаад байсан юм.
Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн гэдгийг нотлох хуулийн байгууллагын ямар нэг шийдвэр байхгүй тул огцруулах саналаас “татгалзжээ”.

Ингэснээр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь үргэлжлүүлэн ажиллах бөгөөд хуульд зааснаар 1 жилийн хугацаанд дахин өргөн барих боломжгүй болж байна.

Булган аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн улс төржилтийг эс тооцвол Булган аймгийн иргэд залуу Засаг даргаа “авч үлдэх” сонирхол их байгааг хэвлэлийн мэдээ, иргэдийн сэтгэгдлээс харж болно.
Түүнийг Засаг даргаар томилогдсоноос хойш аймгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт эрс нэмэгдсэн гэж Булганчууд үзэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe