Н.Ганибал: Монголын ард түмэн АН-ыг ялуулахыг хүсэж байна

.Graph
2024-05-13

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар намын гишүүд орон нутагт ажилласан талаар, 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хэлэлцсэн байна. 

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Төсвийн хууль зөрчиж зарцуулсан мөнгөний зарцуулалт ил тод биш байна. Цар тахлын үеийн мөнгөний зарцуулалт, "Ногоон автобус"-ны сонсгол гээд бараг 20 их наяд төгрөгийн асуудал яригдахгүй байна. Мөн газар олголтын талаар сонсгол хийнэ гэсэн байхгүй байна. Өнгөрсөн дөрвөн жил санхүүгийн сахилга батгүй байлаа. Тиймээс АН-аас дараах уриалгыг гаргаж байна" гэлээ. 

Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал "Хөдөө орон нутгаар яваад үзэхэд ард түмэн энэ удаа АН-ыг ялуулахыг маш их хүсэж байна. Монголын ардчиллын нэр хүндийг унагасан хүмүүс намын жагсаалтын ард нуугдаж болохгүй гэж байна. Иргэд АН болон Монголын ардчилагч нар ялах ёстой гэж үзэж байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe