Т.Жамбаажамцыг өөрийнх нь хүсэлтээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын албанаас чөлөөллөө

.Graph
2026-11-20

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал байлаа. Нууц санал хураалтад 78 гишүүн оролцож, 57.7 хувийн саналаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Т.Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн аж. Товчхондоо, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг баталлаа.

Энэ өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” тогтоолынхоо дагуу Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хүлээн авч эхэлсэн. Бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл авах аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe