Дархан-Уулынхан тэргүүлж, Булган аймгийнхан сүүл мушгилаа

.Graph
2026-11-20

21 аймгийн өрсөлдөх чадвар, хөгжлийн судалгааны дүн гарлаа. Судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу хараат бусаар гүйцэтгэдгээ Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс онцолсон юм. Тэд УИХ-аас жилийн өмнө баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д үндэслэн судалгаагаа явуулжээ. Эл судалгааг 2012 оноос хойш жил бүр хараат бусаар гүйцэтгэж буй. Та бүхэнд судалгааны зарим дүн үзүүлэлтийг танилцуулъя. Үр дүнг үндсэн 4 хүчин зүйл, 115 үзүүлэлтээр гаргасан байна. Энэ удаад өрсөлдөх чадвараараа Дархан-Уул аймгийнхан тэргүүлсэн бол Дорноговьчууд удаалж, Орхон аймгийнхан гуравдугаар байрт оржээ. Айргийн дөрөвт Өмнөговь, тавд Дорнод аймаг жагслаа.

Дархан-Уул аймаг бизнесийн үр нөлөөгөөр, Өмнөговь аймаг эдийн засгаараа бярдаж, Дорноговь аймаг сайн засаглалаараа, Орхон аймаг дэд бүтцийн давуугаараа жагсаалтыг тэргүүлсэн аж. Харин Булган аймаг “онцмуу” авснаар сүүл мушгиж, Говь-Алтай, Завхан, Төв, Дундговь аймгийнхан Булганы өмнө арай чүү оржээ.

Өмнө нь зөвхөн статистик мэдээнд тулгуурладаг байсан бол өнөө жил бизнес эрхлэгчдийн саналыг нь асууж, судалгаагаа баяжуулсан байна. Бизнес эрхлэгчид бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагааны хүндрэлийг орон нутагт шийдэхэд асуудал гардаг гэжээ. Асуудлын хоёрдугаарт төрийн удирдлага, засаглалын хүндрэл орсон байна. Мөн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны асуудал аймгийнхны хөгжлийг хойш татаж байгааг хэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe