Дэлхийн хүүхдийн өдрөөр 800 хүүхэд чуулж байна

.Graph
2026-11-20

Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Миний өдөр, миний эрх, миний ирээдүй” 800 хүүхдийн чуулганыг Хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын өмнө “Төр, хувийн хэвшил, насанд хүрэгчид хүүхдийн язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хүндэлж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргана” гэсэн үүргийг хүлээдэг.

Тус чуулганаар хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний сайн сайхан байдлыг дэмжих, хүүхдийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилгоор хүүхдүүдийнхээ хүсэл эрмэлзэл, санал, хүсэлтийг хүлээн авч, өнөөдрийн Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Дэлхийн 190 улс оронд жил бүрийн арваннэгдүгээр сарын 20-нд хүүхдийн өдрийг тэмдэглэдэг. НҮБ-ын Хүүхдийн сангаас 2026 оны “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг “Миний өдөр. Миний эрх. Миний ирээдүй.” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн хүүхдийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe