БНСУ-ын Мүжү хотноо үргэлжилж буй Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав оролцож байна. У.Сүрэнжав Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 52-кг жинд эхний даваандаа гоц мөргөж, хоёрын даваанд ОХУ-ын тамирчныг ялж хагас шигшээ шатанд шалгарсан.
Хагас шатны тулаанаа Иран Улсын тамирчинтай хийв. Манай тамирчин шийдвэрлэх даваанд Ираны Захра Рахимитай хүч үзэж 2:1-ээр ялагдаж дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Тэд "Парис-2024" паралимпын аваргын төлөө учраа таарч манай тамирчин Захра Рахимичийг 5:2-оор ялж байжээ. Ираны тамирчин финалын шатанд БНХАУ-ын Ли Южитай өрсөлдөнө.
Сэтгэгдэл үлдээх