Ерөө голын ёроолыг ухжээ

.Graph
2026-11-20

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын II багийн нутаг дэвсгэр дэх Ерөө голын ёроолыг ухжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Г нь хууль бусаар голын ёроол ухаж байсныг цагдаагийн байгууллагынхан таслан зогсоосон байна.

Иргэн Г нь “Hyundai” маркийн экскаватор ашиглан ашиг олох зорилгоор ийн ухаж байжээ. Ерөө гол нь Ерөө, Жавхлант, Шаамар сумдын нутгаар дамжин урсаж, Орхон голын баруун цутгал болдог, Монгол орны хойд хэсгийн экосистем, усны нөөц, газар тариаланд чухал ач холбогдолтой гол юм.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe