GTA 6 тоглоомын борлуулалт 2.3 тэрбум долларт хүрч, дээд амжилт тогтоолоо

.Graph
2026-11-20

 

13 жилийн хүлээлтийн дараа “Grand Theft Auto 6” (GTA 6) видео тоглоом энэ сарын 19-ний пүрэв гарагт албан ёсоор нээлтээ хийсэн юм.

“Sensor Tower” судалгааны байгууллагын тооцоолсноор тус тоглоом урьдчилсан захиалга болон нээлтийн эхний өдрийн борлуулалтаараа 2.36 тэрбум ам.долларын орлого олж, 24.58 сая хувь борлуулагджээ.

Энэ үзүүлэлтээрээ видео тоглоомын салбарын нээлтийн үеийн борлуулалтын дээд амжилтыг тогтоогоод байна. Тус тоглоомыг хөгжүүлэхэд нэг тэрбум ам.доллароос давсан хөрөнгө зарцуулсан гэх тооцоо бий. Гэхдээ “Rockstar Games” болон түүний толгой компани болох “Take-Two Interactive” тоглоомын хөгжүүлэлтийн төсөв, борлуулалтын албан ёсны дүнг хараахан зарлаагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe