Сүүлийн жилүүдэд олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд тэдний хүргэж буй ажил үйлчилгээний ялгарлыг бий болгох тусгай шошго буюу тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэн ашиглах болжээ.
Тохирлын тэмдэгтийг ашиглах хамгийн гол шалгуур нь хувьцаа эзэмшигч болон удирдах албан тушаалтны 51 ба түүнээс дээш хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасан байдаг.
Энэхүү тохирлын тэмдэгт нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ялгарлыг бий болгох замаар бизнесийг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд тулгарч буй зах зээлийн саад бэрхшээлийг арилгах, эмэгтэй удирдлагатай бизнесийг олон нийтэд таниулах, олон улсад гаргах үүргийг гүйцэтгэдэг.
Мөн тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь тодорхой стандарт, журамд нийцэж байгааг давхар илтгэх тул бизнесийг урт хугацаанд, тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг болдог аж.
Харин Голомт банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцлох “Women Owned” тохирлын тэмдэгтийг 2023 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Тохирлын тэмдэгтийг одоогийн байдлаар нийт 23 байгууллагад олгосон бөгөөд хамгийн анх эрхээ авсан 4 байгууллагын шинэ хаяг, шошготой бараа бүтээгдэхүүнүүд аль хэдийнээ зах зээлд худалдаалагдаж эхлээд байна.
Сэтгэгдэл үлдээх
Шал утгагүй юм
Эмэгтэй хүн
Дэмжих үү?
0 0