Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баяраар хаана ямар тоглолт, үзвэртэй вэ

.Graph
2026-11-26

Өнөөдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотод Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, театрын жүжиг, амьд хөгжмийн тоглолтууд болно.

  • 11:00 цагт — “Дуут Өргөө” гэр тоглолт. Чойжин ламын сүм музейд үндэсний урлагийн тоглолт болно. 10 ханатай Монгол гэрт микрофонгүй ардын хөгжимтэй хамсран дуулах ардын урлагийн амьд тоглолт болно. Үзэгчид  тоглолтын дараа Чойжин ламын музей үзэх эрхтэй аж. 
  • 17:00 цагт — “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг. Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдоно. нь Хүннү гүрний их хаан Модун Шаньюйн тухай өгүүлэх монголын түүхэн туульсын жүжиг юм. Зохиолыг Б.Цогнэмэх бичиж, Н.Наранбаатар найруулан Улсын драмын эрдмийн театр-ын тайзнаа анх 2011 онд (Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан) толилуулсан. 
  • 18:30 цагт — “Миний жинхэнэ амьдрал” тоглолт. Соёлын төв өргөөнд үзэгчдийн хүртээл болно. Энэ нь СТА Б.Амаржаргал-ын анхны бие даасан уран бүтээлийн тоглолт аж.
  • 19:00 цагт — “Quincy Jones Tribute Concert”. Улсын филармонид хүндэтгэлийн концерт эгшиглэнэ. Michael Jackson, Frank Sinatra, Ray Charles, Sarah Vaughan, Aretha Franklin, Stevie Wonder зэрэг дэлхийн хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн эрхэм уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, хөгжмийн ертөнцөд өөрийн давтагдашгүй өнгө төрхийг бүтээсэн хүн бол Quincy Jones юм. Quincy Jones (1933–2024) — АНУ-ын хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер, хөгжимчин тэрээр жаззаас эхлээд Pop, Soul, R&B хүртэл хөгжмийн олон урсгалыг гайхалтайгаар нэгтгэж, орчин үеийн хөгжмийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхэм билээ.
  • 19:00 цагт — “Gantulga” амьд хөгжмийн тоглолт. Zaisan Hill Event Hall-д зохион байгуулагдана. Амьд хөгжим, гитар болон дуу хөгжим, дурсамж мэдрэмжийн хөтөлбөртэй тоглолт. 

Үзэсгэлэн

  • 16:00 цагт — “Тусгаар тогтнол” дүрслэх урлагийн үзэсгэлэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг уламжлалт үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн арт галерейд болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe