Угаарын хий мэдрэгчийн ажиллагаанд тооллого, хяналт шалгалт хийнэ

.Graph
2026-11-26

Нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын зуух, түлшний хэрэглээ, угаарын хий мэдрэгчийн ажиллагаанд тооллого, хяналт шалгалт хийнэ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилготой. Шалгалтад 3–15 кВт хүчин чадалтай халаалтын зуух ашиглагч айл өрхүүд, 15–100 кВт болон 100 кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд хамаатай. 

Шалгалтаар:

  • Хатуу болон ахуйн хэрэглээний хийн түлшний борлуулалтын цэгүүдэд шалгалт хийж, айл өрхийн угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, зуухны бүрэн бүтэн байдал, түлшний хэрэглээг хянах,
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр уурын болон усан халаалтын зуух ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн түлшний хэрэглээ, зуухны ашиглалтын байдлыг шалгах,
  • Хатуу түлшний үйлдвэр, агуулах, борлуулалтын цэгээс дээж авч, дотоод болон олон улсын итгэмжлэгдсэн хөндлөнгийн лабораториор шинжлүүлэн дүгнэлт гаргах аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe