Ардын жүжигчин Бадамдоржийн Тунгалаг: Үнэнч, тэвчээртэй, ам хамраа мэдэж яваарай гэж захидаг байлаа

.Graph
2026-11-26

Ардын жүжигчин Бадамдоржийн Тунгалагийн яриаг хүргэе. Тэрбээр шагналаа гардаж аваад ийн ярилаа. Б.Тунгалаг “Урлагийн алтан үеийнхэн минь намайг "өлгийдөн авч" сайхан сургасан. Тэд минь биднийг залууд үнэнч, тэвчээртэй, ам хамраа мэдэж яваарай гэж захидаг байсан. Одоо бид ахмад үедээ ирсэн байна. Жүжигчин хүн түмний нүдэн дээр явдаг шүү гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Урлаг гэдэг олныг амархан дагуулдаг, Тиймээс түмний дотор үгээ бодож, амьдралын нугачаанд босож, тэнцэж явахдаа ч эх орноо, ард түмнээ хүндэлж яваарай.

Э.Оюун багш “Өдөр тутам та амьдрал дунд явж байна, их унш” гэж хэлдэг байсан сургаал маань хуучраагүй байхаа. Төр түмний энэ их хайр хишгийг хүртсэндээ хязгааргүй их баяртай байна. Үзэгчид их шударга, үнэнийг пал хийтэл хэлдэг, тэндийгээ сонсож яваарай. Шагнал оройтсон эсэхийг асууж байна. Яах вэ, залуу сайхан насандаа хийж бүтээсэн бол өгөх нь зөв өө. Бидний үед цензур их тавьж, энэ хүн театрт хэрэгтэй, хэрэггүйг шалгадаг байлаа. 70 гарсан хойноо авлаа, оройтоогүйгээ. Хүн гол нь бие хүн болтлоо их уддаг. Залуус үүнийг л сайн бодож явах хэрэгтэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe