М.Энх-Амгалан: Шударга ёсыг тогтооно гэдэг хэцүү төвөгтэй асуудал. Нийгэм дандаа шударга ёсыг хүсдэг

.Graph
2026-11-26

Монгол Улсын Гавьяат хуульч М.Энх-Амгалан шударга ёсны талаар ингэж хэллээ. Тэрбээр "Юуны өмнө та бүхэндээ Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн баярын мэнд хүргэе ээ. 1981 онд Мөрдөн байцаахын дээд сургуульд элсэн, орж төгсөөд, хуулийн байгууллагатай амь амьдралаа холбоод 45 жил өнгөрчээ. Өнөөдөр төрд зүтгэсэн зүтгэлээ үнэлүүлж, төрийн өндөр дээд шагнал Монгол Улсын Гавьяат хуульч болсондоо баяртай байна.

Амжилт гаргасан хүний ард сайн гэр бүл, сайхан хамт олон байдаг. Өсгөж төрүүлсэн төрсөн ээж аав, эмээ, ах дүүдээ, миний найдвартай ар тал ханьдаа баярлалаа. Шударга ёсыг тогтооно гэдэг хэцүү төвөгтэй асуудал. Нийгэм дандаа шударга ёсыг хүсэж байна. Шударга ёсны төлөө хуулийн байгууллага бүгд зүтгэж байдаг. Энэ завшааныг ашиглаад хамт шударга ёсыг тогтоож явсан цагдаа, прокурорын байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд баярлалаа амжилт хүсье" хэмээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe