СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургуулийн Кино, телевизийн тэнхимийн ахмад багш, СУИС-ийн Хүндэт профессор, нэрт зураглаач Цэрэндоржийн ТУЯА “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.
Монголын анхны эмэгтэй зураглаачдын нэг Ц.Туяа багш монголын телевизийн урлагийн салбарт хагас зуун жил үр бүтээлтэй ажиллаж, кино, телевизийн урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. Тэрээр уран бүтээлийн ажлынхаа зэрэгцээ 30 орчим жил боловсролын салбарт ажиллаж, олон зуун авьяаслаг зураглаач, мэргэжилтэн бэлтгэн гаргасан туршлагатай сурган хүмүүжүүлэгч билээ.
Түүний олон жилийн хөдөлмөр, уран бүтээл, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг төр ийнхүү өндрөөр үнэллээ.
Үе үеийн шавь нар, хамт олон, мэргэжил нэгт нөхдийнхөө хүндлэл, бахархлыг хүлээсэн багшдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл үлдээх