Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав. Хурдан морины өв соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан таниулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Үндэсний шагайн харвааны холбоог үүсгэн байгуулж, түүх, уламжлалт өв соёлыг сурвалжлан судалж, Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгүүлсэн юм.
Төрийн Есөн хөлт цагаан туг, Бүх цэргийн Догшин хар сүлд бүтээн, төрийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд эх оронч, үндэсний үзэл санааг төлөвшүүлэх зэрэгт оруулсан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, ахмад сэтгүүлч, Морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Адъяагийн Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнуулав.
Сэтгэгдэл үлдээх