12 дугаар сард цаг агаар ямар байх вэ

.Graph
2026-11-27

Арванхоёрдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь Увс, Завханы нутаг, Баянхонгор, Хөвсгөлийн хойд хэсгээр -24...-30, Говь–Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Өмнөговийн нутгаар -10...-16°C, бусад нутгаар -16...-24 градус хүйтэн байж иржээ. Арванхоёрдугаар сарын агаарын дундаж температур 1980–1981,1984-1986, 1994, 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020, 2022, 2023 онуудад нийт нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар хүйтэн байсан бол харин 1987-1991, 1995-2000, 2006-2008, 2013, 2015-2017, 2019, 2021, 2025 онуудад 1–3 градусаар дулаан байжээ.

Тэгвэл 2026 оны арванхоёрдугаар сард Монгол орны цаг агаар ямар байх бол. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.  Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1-3 градусаар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас  1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас  хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1-3 градусаар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас  1-3 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ахиу орох нь. Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү хүйтэн байх хэдий ч олон жилийн дундажтай харьцуулахад 1-3 градусаар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэрнэ.  Нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар, сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас  дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас  ахиу орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар дулаан байх бол хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас  1-3 градусаар хүйтэн байх төлөв гарчээ. Сарын эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас  дулаан байх хэдий ч төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Сарын эхээр ихэнх нутгаар салхитай, жиндүү байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлчээс гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ялангуяа төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн өдрүүд давамгайлах төлөвтэй байна.

Зөвлөгөө: Хур тунадас төв, зүүн, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй тул цасан бүрхүүл нэмэгдэх, малын бэлчээрлэлт хүндрэх, халтиргаа гулгаа үүсэх эрсдэл нэмэгдэж болзошгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэд өвс тэжээлийн нөөцөө бэлтгэх, хол замд гарахаас өмнө тухайн чиглэлийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe