Төрийн албан хаагч хувийн компаниар хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлснийг илрүүлжээ

.Graph
2026-11-27

АТГ-аас хяналт шалгалт хийж, нийтийн албан тушаалтнуудын мөнгө завшсан, хахуул авсан зэрэг хууль бус хэд хэдэн үйлдлийг илрүүлжээ. Жишээ нь, нэр бүхий иргэд нь үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг өөрчлөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авах зорилгоор нийтийн албан тушаалтанд бусдаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр хахууль өгсөн гэнэ. Мөн төрийн албан хаагч гуай аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж улмаар гүйцэтгэгч аж ахуй нэгжээс гэрээний мөнгийг нэр бүхий иргэдийн арилжааны банкны дансыг ашиглан хэрэглээний зээл болон хүүхдийн сургалтын төлбөрөө төлүүлэх зэргээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл гаргасан хэргийг илрүүлсэн байна.

Үүнээс гадна нийтийн албан тушаалтан нь барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн аж ахуй нэгжид мэргэжлийн болон хөндлөнгийн байгууллагаар магадлал, дүгнэлт гаргуулалгүй гүйцэтгэгч аж ахуй нэгжийн саналаар орон нутгийн төсвөөс мөнгө гаргуулжээ. Тодорхой хэлбэл, нийт 328,4 сая төгрөгийн төсвийг олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн ажээ.  

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe