АНУ-д хүчтэй шуурганы улмаас 400 гаруй нислэг цуцлагдаж, Талархлын баярын парадыг хойшлуулжээ

.Graph
2026-11-27

АНУ-ын баруун дунд болон зүүн хойд нутгаар хүчтэй шуурга дэгдэж, аадар бороо, үерийн улмаас тээврийн хөдөлгөөн доголдоод байна. Талархлын баярын долоо хоногт АНУ-ын 80 гаруй сая иргэн зорчих төлөвтэй байгаа ч шуурганы улмаас пүрэв гарагт 400 гаруй нислэг цуцлагдаж, 2,200 гаруй нислэг саатсан талаар нислэгийн хөдөлгөөнийг хянадаг “FlightAware” мэдээлжээ.

Мөн пүрэв гарагийн орой гэхэд АНУ-д нэг сая орчим өрх цахилгаангүй болсон байна. Ялангуяа Пенсильвани, Мэрилэнд, Виржиниа мужуудад нөхцөл байдал хүндэрчээ.

Үерийн улмаас Нью-Жерси мужийн далайн эргийн хэд хэдэн суурин болон Нью-Йорк хот, Лонг-Айленд, Вестчестер тойрогт онц байдал зарласан байна.

Үүний улмаас Нью-Йорк хотод жил бүр зохион байгуулдаг “Macy's Thanksgiving Parade” буюу Талархлын баярын парадыг бямба гараг хүртэл хойшлуулжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe