Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаан 57 гишүүнээр ирцийг баталгаажуулан 69 хуулийн төслийг эцэслэн батлав.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, 2024-2028 онд бүрэн эрхээ хэрэгжүүлэх парламент дагаж мөрдөхөөр боллоо.
Иргэний үгийг чуулганы танхимд дамжуулав
Ховд аймгийн Дуут сумын малчин Ш.Батсуурь “Сүүлийн гурав, дөрвөн сар сумын бүх төрийн албан хаагчийг хот, аймаг хуу семинар, зөвлөгөөнд авч явлаа. Онгоцны зардал, үнэтэй буудал, тансаг ресторан, тор дүүрэн бэлэг авснаа, нэг намд саналаа өгөх тухай ярьж байна. Ард нь төрийн алба унаж дуусаж байна” хэмээснийг хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы танхимд дамжуулав.
Авлигын индекс ухарсан шалтгаан нь төрийн өмчит компанийн үйл ажиллагаа
Одоогоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүд Авлигын төсөөллийн индексээр ухарч буй шалтгааныг Ажлын хэсгээс тодруулав.
Энэ тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох “Ухарсан шалтгаан нь Төрийн өмчит компанийн үйл ажиллагаа болон иргэдийг мэдэх эрхээр хангахтай холбоотой асуудал байсан” хэмээн хариуллаа.
Хуралдаан үргэлжилж байна. Тов ёсоор бусад 23 асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх