УИХ-аас “Хар жагсаал” буюу зээлийн мэдээллийн журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр 1.5 сая төгрөг хүртэлх хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж барагдуулсан иргэний зээлийн ангилал хэвийн болно. Ингэснээр “Хар жагсаалт”-д бүртгэгдсэн 620 000 гаруй иргэн чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн. Тэгвэл 620 000 иргэнийг зээлийн хар жагсаалтаас гаргах УИХ, Монголбанкны шийдвэрийг Монголын ББСБ-уудын холбооноос эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.
Тодорхой хэлбэл, Зээлийн мэдээллийн санд "Хар жагсаалт"-д бүртгэгдсэн 620,000 гаруй иргэний 1.5 сая хүртэлх төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан бол зээлийн ангиллыг "Хэвийн" ангилалд шууд шилжүүлэн өөрчилсөн, мөн гар утас, цахилгаан, дулаан, ус, интернэтийн өр төлбөрийг зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй болгосон Монголбанкны шийдвэртэй холбогдуулан Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос дараах албан ёсны байр суурийг илэрхийлсэн байна.
Зээлийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй түүхийг ЗМС-аас захиргааны шийдвэрээр хэвийн ангилалд шилжүүлэх нь санхүүгийн салбарт төдийгүй цаашлаад Монгол Упсын нийгэм, эдийн засагт дараах сөрөг үр дагаврыг авчирна гэж тэл үзэж байна. Тухайлбал, иргэдийн санхүүгийн сахилга баттай хариуцлагатай харилцааг үгүй хийж, тэдгээр хэрэглээний үрэлгэн, санхүүгийн хариуцлагагүй зан суртахууныг өөгшүүлэн бий болгох эрсдэлтэй хэмээн мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл үлдээх