Гашуун сухайтын төмөр замтай холбоотой шийдвэр ирэх лхагва гарагт ил болно

.Graph
2026-11-27

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр гишүүдийн асуултад хариулахаас урьтаж, “Би аливаа асуудлыг нуух гэж биш нээх гэж томилогдсон” хэмээн онцолсон юм. Цааш нь үргэлжлүүлэн “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаас эхлээд ил болгосон 970 гаруй мянган мэдээллийн үр дүнд та бүхний ил гаргаж тавиад байгаа мэдээллийг Opendata, Shilengov.mn-ээс хардаг болсон.  Албаны нууц гэж цаашдаа байхгүй болно. 

Өнөөдөр бид “Эрдэнэс Тавантолгой” компанийн төрийн нууцад хамаарах долоон гэрээг нууцаас гаргасан, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төсөлтэй холбоотой 32 гэрээ, холбогдох материалыг бүгдийг ил болгосон, Богдхан төмөр замтай холбоотой бүх мэдээлэл ил боллоо. Манай Засгийн газар нэг ч гэрээ нууцлаагүй, нэг ч оффтейк гэрээ байгуулаагүй. Харин янз бүрээр цоллогдсон бүх гишүүд хууль хяналтын байгууллага руу очиж шалгуул. Жагсаалт гаргаж нууцалдаг асуудлуудыг таслан зогсооно.

Гашуунсухайтын төмөрзамтай холбоотой шийдвэр гаргасан бүх хүнийг шалгах ёстой. Засгийн газар хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагыг дүгнэлтээ гарга гэсэн. Ингээд ҮАБЗ-д хүргүүлсэн. Хоёр дахь өдөр бичгээ авчихвал ирэх лхагва гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ил болгоно” хэмээн ярьсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe