Тогтвортой байдлын зөвлөлөөс УИХ-ын тогтоолын төслүүдийн дүгнэлтийг танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслийн дүгнэлт, зөвлөмж, холбогдох мэдээллийг хүргэв.
Энэ үеэр бодлого төлөвлөлтөө макро эдийн засгийн шаардлагуудад нийцүүлж, тогтвортой байдлыг хангах шаардлагатай хэмээн мэдэгдлээ.
Учир нь дээрх тогтоолын төслүүдийн уялдаа холбоо сул, улс орны эдийн засагт учрах гадаад, дотоод эрсдэл өндөр. Иймд эрсдэлийг харгалзан дунд хугацааны төсвийн хорооны мэдэгдлийг өргөн барьснаас өөрчлөх саналтай байгаа аж.
Мөн ДНБ-д эзлэх зарлагын хувь хэмжээг бууруулах, нэг салбараас хараат байдлыг багасгаж, эдийн засгийн төрөлжилтийн нэмэгдүүлэх, төсвийн орлого нэмэгдэж байгаа үед хуримтлал үүсгэх шаардлагатай талаар зөвлөмж хүргэлээ.
Тухайлбал, авто болон төмөр зам, эрчим хүч, аж үйлдвэрийн парк зэрэг томоохон мега төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай гэв.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагын түвшинтэй уялдуулахад санхүүгийн хувьд хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал. Мөн уг баримт бичигт 37 шалгуур үзүүлэлтийн суурь түвшинг тодорхойлоогүй байна.
Сэтгэгдэл үлдээх