Сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд тавдугаар сарын 20-нд багтан 126 нэр дэвшигчээ шөнийн 00.00 цагтай уралдан тодрууллаа. Тэгвэл ийнхүү уралдахын хажуугаар АН эмэгтэй квотдоо хүрч чадсангүй.
Тодруулбал, Сонгуулийн тухай хуульд “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нийт нэр дэвшигчийн дор хаяж 30 хувь нь эмэгтэй байх ёстой. Үүний дагуу тооцож үзвэл нийт нэр дэвшигчийн 38 нь (37.8) эмэгтэй байх учиртай аж.
Тэгвэл МАН-ын хувьд яг 38 эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлж хуулийн заалтыг хангалаа. Харин АН-ын хувьд 37 эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлснээр эмэгтэйчүүдийн квотыг хангахгүй болж байна. АН-ын нэр дэвшүүлэлтэд нэг эмэгтэй гишүүн дутлаа.
Тэд тойрогт 14, жагсаалтад 23 эмэгтэй нэр дэвшигч тодруулжээ.
Сэтгэгдэл үлдээх