Цагдаагийн албан хаагч нар үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй боллоо

Ц.Чимэдцэеэ
2024-05-27

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.8 дахь хэсэг нь хүний эрх зөрчсөн гэж үзлээ.

Уг хэсэгт цагдаа нь нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглох тухай тусгасан юм.

Энэ зохицуулалт хөдөлмөрлөх эрхээ хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах хүрээнд үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн аж.

Ийнхүү Цэцийн шийдвэрээр энэ сарын 22-ны өдрөөс эхлэн тус заалтыг түдгэлзүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe