The Golden State Warriors багийн тамирчин Stephen болон түүний эхнэр Ayesha Curry нар дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ. Тэд бага хүүгээ Caius Chai хэмээн нэрлэсэн байна.
Stephen Curry сошиал хаягтаа "Хонгорхон хүү минь бидэндээ эрт ирэхээр шийджээ. Тэр маань сайн байгаа, ингээд бид гэртээ зургаалуулаа боллоо. Талархаж байна" гэжээ.
Caius Chai 2024.05.11-нд мэндэлсэн ба Curry 16 хоногийн дараа олон нийтэд зарласан.
Stephen Curry, Ayesha Curry нар 2011 оны зургаадугаар сард гэрлэж, хоёр жилийн дараа анхны охиноо, 2015 онд хоёр дахь охиноо, 2018 онд анхны хүүгээ буюу гурав дахь хүүхдээ өлгийдөн авч байсан.
Энэ онд дөрөв дэх хүүхэд нь төрснөөр өнөр өтгөн гэр бүл боллоо.
Сэтгэгдэл үлдээх